Ноолуурын салбарт өгөх зээлийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Ноолуурын салбарт өгөх зээлийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэснээр эхэлнэ.

Түүнчлэн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Энэ нь ноолуурын салбарыг дэмжих зорилгоор тодорхой компаниудад олгох зээлийн бонд гаргах тухай тогтоол бөгөөд байнгын хороодоор хэлэлцэх үед нилээдгүй маргаан дагуулаад байгаа билээ.

Хэлэлцэх асуудлын дараалалд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн багтжээ. Тэмдэгтийн хураамжийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн гэх гомдлын араас өмнө баталсан хуулиа эргэн харж алдаагаа засахаар энэ төслийг боловсруулсан юм.

Мөн хуралдаанаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлаар үргэлжлэх төлөвлөгөөтэй байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж