“Киви”-гийн шинэхэн клип мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

“Киви”-гийн шинэхэн клип мэндэлжээ

Гурван өөр өнгийг илэрхийлэгч “Киви” хамтлагийг тойрсон элдэв хэл ам он гарсаар тасраагүй билээ. Хамтлаг тарах гэнэ, тэд боловсролдоо анхаарч гадаадад сурна, Ука бие даан бүжгийн хамтлаг байгуулахаар охидын эрэлд гарчээ гэх мэт дуулиан фенүүдийг нь гонсойлгоод байсан юм. Харин тус хамтлагийнхан тараагүй гэдгээ батлан “Санаандгүй” нэртэй шинэхэн  уран бүтээлээ клипжүүлэн хүргэжээ.  “Negun Вeat” студийн продюсер, ая зохиогч Окигийн үг, ая тус дууны клипийг  “Wanted” студи бүтээжээ. Ингээд “Киви”-гийн “Санаандгүй” дууг клипийн хамт хүргэж байна. Энд дарж сонирхоно уу.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж