
Лагардыг 2007 онд бизнесмен Бернар Тапи (Bernard Tapie) ба Credit Lyonnais банк хоёрын шүүх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон байж магадгүй гэж үзлээ. Сарын дотор шүүх мөрдөн байцаалтыг эхлэх үү, эсвэл хэргийг хүчингүй болгох уу гэдгээ шийднэ.
Adidas компанийн эзэн бизнесмен Бернар Тапи, 1992 онд компаниа зарахаар шийдэн наймааг явуулах эрхийг төрийн өмчийн оролцоотой Credit Lyonnais банкинд даалгасан байлаа. Компанийг 1993 онд худалдсаны дараа Тапи уг банкийг арилжаа хийхдээ хуурсан хэмээн заргалдсан байлаа.
Шүүхийн ажиллагаа олон жилээр сунжирч 2007 онд Кристин Лагард хэргийг гурав дахь шүүхээр шийдүүлэх санал тавьжээ. Жилийн дараа Тапи заргаа авч Франц улс түүнд 285 сая еврогийн нөхөн төлбөр өгөхөөр болсон байлаа. Шүүхийн шийдвэрийн дараа Лагард ихээхэн шүүмжлэл сонсчээ. Тэрээр 2007 оноос Эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн яамыг толгойлж байгаа юм. Forbes сэтгүүл 2008 онд түүнийг дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад багтаасан байлаа.