Зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэгүй эмчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэгүй эмчилнэ

Монголд эмчлэх боломжгүй, зүрхний төрөлхийн болон олд­мол гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр боллоо.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, АНУ, Канад улсын хамтарсан сайн дурын байгууллагаар дамжуу­­лан энэхүү хүмүүнлэгийн туслам­жийг монгол хүүхдүүдэд үзүү­лэхээр болжээ. Одоогийн байдлаар зүрхний төрөлхийн га­жигтай 10 гаруй хүүхэд дээрх эм­чилгээ хийлгэхээр оношлогоо, шин­жилгээнд хамраад байна.

Онош нь тогтоогдож, эцсийн хариу ирсний дараа хүүхдүүдийг АНУ руу явуулж эмчлэх юм байна.

Н.Бүжин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж