
Монгол Улсад өнгөрсөн сарын 30-ны байдлаар газрын тосны хайгуулын 19 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дотоод, гадаадын 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Номгон-IX талбайд Газрын тосны газар, “Сансрын геологи хайгуул” компанийн хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг Засгийн газраас хэлэлцсэн байна. Засгийн газраас гаргасан саналыг Үндсэний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах ажээ.
Ж.ГЭГЭЭ