Н.Мөнх-Оргил Дээд шүүхэд хандлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргил Дээд шүүхэд хандлаа

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж,  амь насыг нь егүүтгэсэн хэрэг үйлдсэн болох нь ДНК-ийн шинжилгээгээр нотлогдож шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Н.Мөнх-Оргилын Дээд шүүхэд хандсан өргөдлийг өнгөрсөн баасан гаригт түүний  өмгөөлөгч Р.Насанжаргал  хүргэж өгчээ. Түүний давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Шүүхэд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр болж анхан шатны шүүхээс оноосон цаазын ялыг хэвээр баталсан юм. Н.Мөнх-Оргилыг найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт буруутгасан билээ.

Н.Бүжин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж