
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь егүүтгэсэн хэрэг үйлдсэн болох нь ДНК-ийн шинжилгээгээр нотлогдож шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Н.Мөнх-Оргилын Дээд шүүхэд хандсан өргөдлийг өнгөрсөн баасан гаригт түүний өмгөөлөгч Р.Насанжаргал хүргэж өгчээ. Түүний давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Шүүхэд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр болж анхан шатны шүүхээс оноосон цаазын ялыг хэвээр баталсан юм. Н.Мөнх-Оргилыг найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт буруутгасан билээ.
Н.Бүжин