BX-ийн шинэ клип удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

BX-ийн шинэ клип удахгүй гарна

Дуучин BX фэнүүддээ “Зөв бай” хэмээх шинэ цомгоороо бэлэг барина гэсэн. Энэ амлалтдаа хүрэхээр шаргуу ажиллаж байгаа сурагтай. Түүний шинэ цомгийн бичлэг дууссан, удахгүй хэвлэлтэд явуулах гэсэн. Шинэ цомгоос өмнө түүний “Зөв бай” цомогт багтсан “One Dream” хэмээх дууныхаа клипийг үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Энэ дууг BX реппер Quiza-тай хамтран дуулжээ. Клипийг ирэх долоо хоногоос телевизээр цацах аж.

Сонирхуулахад түүний “Зөв бай” шинэ цомог 14 дуунаас бүтэж байгаа юм. Дуучин BX шинэ цомгийнхоо талаар хэлэхдээ “Зөв байх тухай олон талаар хэлхийг хичээсэн. Цомгийн анхны хийсэн дуу нь болохоор улс төрчид, нийгмийн байдал, эргэн тойрноо жаахан шүүмжилсэн бол бидний зөв байх хэсэг хаана байгаа вэ мөн зөвөөр амьдрах тал дээр хийсэн дуу ч багтсан. Цомгийн маань уриа нь зөв бүхний төлөө бүгдээрээ гараа өргөцгөөе, зөв гэсэн болгоныг дэмжицгээе, зөв байя гэж байгаа” хэмээн тайлбарлав.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж