Оюутны хотхон барихад 400-500 сая ам.доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Оюутны хотхон барихад 400-500 сая ам.доллар зарцуулна

Налайх дүүргийн  Шивээтийн хөндийд 2000 га газарт байгуулах Оюутны хотхоны дэд бүтцийн асуудлыг шийдэхээр тооцоо, судалгаа хийж байна. Налайхад таван их сургуулийн барилга барьж, 100 мянган оюутны хичээлийн байр, оюутны дотуур байр, багш, ажиллагсдын орон сууц, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг хамтад нь байгуулахаар төлөвлөсөн.

Энэ ажилд ойролцоогоор 400-500 сая ам.доллар шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарсан байна. Хотхон байгуулах барилгын санхүүжилтыг Улаанбаатар хотын А бүсийн их, дээд сургуулийн барилгын газар, талбайг худалдаалж олохоос гадна Хятадын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламж, бусад хөнгөлөлттэй зээлээс бүрдүүлэхэээр тооцоолжээ. Барилгын ажлыг гүйцэтгэх компанийг тендер зарлан шалгаруулах юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж