Малчны мялаалгад хүний амь нас үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Малчны мялаалгад хүний амь нас үрэгдлээ

Энэ сарын 28-нд Төв аймагт Дүнжингаравын их хурд болно. Энэ үеэр дээл хувцасаараа гоёсон, машин, хурдан мориороо өрсөлдсөн наадамчин олон цуглана. Хүүхдүүд ч морь унаач хүүхдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар аймгийн морин спорт уяачдын холбоо, хүүхдийн төлөө байгууллагынхан ихээхэн анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэлж байлаа. Гэхдээ Дүнжингарав наадмыг зохион байгуулахад аймгаас төдийлөн гар бие оролцуулдаггүй. Ямартаа ч аймгийнхаа нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдах энэ наадамд хяналт тавьж, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах болно гэдгээ хэлж байлаа. Ер нь морин уралдааныг зохион явуулж байгаа хүмүүс нь орон нутгийн төр захиргаааны байгууллага болон спорт уяачдын холбоо, цагдаагийн байгууллагадаа мэдэгддэггүй, хэсэг бүлэг хүмүүсийн зугаа цэнгэл болгож насанд хүрээгүй хүмүүсээр морь унуулж, гэнэтийн ослын даатгалд ч хамруулдаггүй зэрэг нэлээд зөрчил харагддаг.

Өнөө үед төрөл бүрийн мялаалга шагналаа угаах гэж зам харгуйг нь ч засаагүй замаар морь уралдуулж хүүхдийн бие махбодь, амь насанд аюул учирч байна. Үүний нэгэн тод жишээ бол энэхүү мянгат малчны мялаалгын найр нэг хүний амь насаар дэнчин тавьсан явдал юм. Сум орон нутагт зохион байгуулагдаж буй хурдан морины уралдааныг журамлах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар Төв аймгийн Засаг даргын 2011 оны 02 сарын 22 өдрийн 85 тоот захирамж гарч, энд  сумынхаа нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зайлшгүй зохиогдох болвол засаг даргын албан ёсны зөвшөөрөл олгож, зохион байгуулах комисс томилон, уралдааны замыг урьдчилан үзэж замын саад бартаа, жалга гуу, халтиргааг засаж сайжруулан дүрэм журмын дагуу явуулах, мөн зохион байгуулах комисст Морин спорт уяачдын холбооны салбарын төлөөлөгч, хүний эмч, хүүхдийн байгууллагын ажилтан, цагдаагийн төлөөлөгчийг заавал оролцуулан хурдан морь унаач хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулан хамгаалалтын хувцас хэрэглэлтэй байлгахыг заасан байдаг. Үүний дагуу ажиллана гэдгээ тус аймгийн засаг дарга мэдэгдлээ.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж