Гадаад орны Элчин сайдын гэргий нар уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Гадаад орны Элчин сайдын гэргий нар уулзжээ

Дипломат ёслолын арга хэмжээг улс орон бүр зохион байгуулдаг уламжлалтай. Уг уламжлал ёсоор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл “Мартын 8”-ныг угтан  гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нарын гэргийг хүндэтгэсэн ёслолын арга хэмжээ лхагва гаригт ДБЭТ-т боллоо. Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны сайдын гэргий жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил анх удаагаа  хатагтай Г.Отгонгэрэл зохион байгуулсан юм. Учир нь түүний хань гадаад хэргийн сайд Занданшатар үүрэгт ажлаа аваад гурван сар болж байгаа гэдгийг Г.Отгонгэрэл хатагтай онцолж байв. Энэ удаагийн ёслолын хэмжээнд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай А.Биолик, БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай О.Мирабал, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч хатагтай Р.Флауэрс, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай А.Матавэл, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын гэргий хатагтай М.Дюмон,ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын гэргий хатагтай Т.С.Самойленко, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайдын гэргий хатагтай Б.Йилек , ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын гэргий хатагтай П.Диксон БНЭУ-ын ЭСЯ-ны Түр хамаарагчийн гэргий хатагтай У.Неги , Гадаад хэргийн дэд сайд Б.Болорын гэргий хатагтай Б.Энхцэцэг нарын 100 орчим төлөөлөгч оролцсон юм. Гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд таатай нөхөрсөг орчин бүрдүүлэх, улс орноо таниулах, дипломат корпус үйл ажиллагаагаа явуулахад аятай нөхцлийг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой дипломат ёслолын арга хэмжээ  нь хүндэтгэлийн зоог барьж,  хундага тулгаснаар эхэлсэн. Гадаад харилцааны сайд   Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл бие давхар байгаа нь олон хатагтай нарын хайрыг татав. Түүнчлэн  ДБЭТ-ын  төгөлдөр хуурч Б.Ундрам Фредрик Шепен, Карл Деюсси, Клайдр Мен, Франц шуберт нарын бүтээлээс тоглосон нь  хатагтай нарын сэтгэлд ихэд нийцэж байгаагаа илэрхийлсэн. Оройн хүндэтгэлийн зоог барьсны дараа сонгодог урлагийн тоглолт үзүүлж нэгэн үдшийг өнгөрөөлөө. “Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд  дипламат ёслолын алба чухал үүрэг гүйцэтгэдэг. Аль ч улсын гадаад хэргийн сайдын гэргий эмэгтэй дипламатчдыг ахалдаг хуультай. Уг хуулийнхаа дагуу Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын гэргий энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ нь  Монгол орныхоо соёл  урлагийг сурталчлах, цаашдаа олон чухал асуудалд хамтарч ажиллахад дөхөм болох юм” гэдгийг төрийн дипламат ёслолын албаны дарга Р.Алтангэрэл сэтгүүлчдэд дуулгав. Гадаад харилцааны сайд  Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл болон эрхэмсэг хатагтай нарын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.

Г.Оюунгэрэл: Энэхүү арга хэмжээ хүний хүссэнээр боллоо

-Өнөөдөр зорилго нэгтэй хүмүүс ая тухтай, нөхөрсөг чөлөөтэй орчинд уулзсан маш чухал арга хэмжээ боллоо. Эрхэмсэг хатагтай нартайгаа ч олон чухал асуудлын талаар ярилцлаа. Сүүлийн үед Монголын төрөх эмнэлгүүдэд хүндрэл учирсныг онцлон ярьж байна. Ялангуяа Монголын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хандсан  арга хэмжээг нэн даруй  зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.  Түүнчлэн бидний санал бодлыг сонсч байна. Эрхэмсэг хатагтай нарын маань зарим нь нөхрөө дагаад ирсэн учраас мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжгүй байсан. Тэд маань өөр хоорондоо танилцаж, шинэ хамт олонтой болж байгаадаа баяртай байгаа нь мэдрэгдэж байна.  Би олон элчин сайдын гэр бүлтэй танил. Өнөөдөр бүр ч олон танилтай боллоо. Эмэгтэй хүн бие биеэ амархан ойлгодог.  Хатагтай нар маань “Мартын-8” гэж ямар учиртай баяр юм бэ, гэдгийг ихээхэн  сонирхсон. Энэхүү арга хэмжээ миний хүссэнээр болж байгаад сэтгэл хангалуун байна.

БНХАУ-ын ЭСЯ-ны худалдаа эдийн засаг хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Лиу На: Монгол Улсын эдийн засаг, өдрөөс өдөрт улам  өснө гэдэг итгэлтэй байна

-Энэхүү сайхан арга хэмжээг  Монгол Улсын гадаад харилцааны сайдын гэргий зохион байгуулж байгаад туйлаас их баяртай байна. Олон арван хатагтай нар нүүр нүүрээ харан илэн далангүй ярилцлаа. Цаашдаа Монгол Улсын эдийн засаг, улс төрийн харилцаа өдрөөс өдөрт улам  өсөн дэгжинэ гэдэг итгэлтэй байдаг. Энэ завшааныг ашиглаад Монголын бүх эмэгтэйчүүдэд “Мартын 8”-ны мэнд хүргэе.


Б.АНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж