Уран жиргээ 2011 наадам зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Уран жиргээ 2011 наадам зохион байгуулагдлаа

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Төв аймгийн хүүхдийн уран жиргээ 2011 наадам болж өндөрлөлөө. Энэ наадмыг сургуулийн өмнөх нас ба цэцэрлэг, сургуулийн бага нас, дунд нас, ахлах нас гэсэн дөрвөн  ангилалаар зохион байгууллаа.

Уран жиргээ наадмын гол зорилго нь дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, тэдний уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилготой юм. Наадамд 13 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд  21 сумын 70 гаруй хүүхэд оролцож байгаа юм. Наадамд оролцож байгаа хүүхдүүд тухайн сум бүртээ зохиогдсон уран жиргээ наадамд шалгарч аймагт оролцож байгаа юм. Харин аймгийн хүүхдийн уран уншлагын уран жиргээ наадмын тэргүүн байранд орсон хүүхдүүд улсын уран жиргээ наадамд оролцох эрх авах юм байна.  Төв аймгаас 2009 онд Улсын уран уншлагын “Уран жиргээ” наадамд Дэлгэрхаан сумын Очир-Мишээл II байранд буюу мөнгөн медаль хүртэж байсан юм. Цэцэрлэгийн насны ангилалд Эрдэнэ сумын Чинхүслэн “Зараа” шүлгээрээ сургуулийн бага насны ангилалд  Зуунмод сумын Анужаргал, сургуулийн дунд насны  ангилалд Зуунмод сумын Лхагвабазар, сургуулийн ахлах насны ангилалд Баянцогт сумын Сэргэлэн нар тэргүүн байранд оржээ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж