“Энх мэндийн харваа-2011” шагайн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

“Энх мэндийн харваа-2011” шагайн тэмцээн боллоо

“Энх мэндийн харваа-2011” шагайн харваа энэ сарын 19-20-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд амжилттай зохион явагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд Төв аймаг Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Налайх, Багануур, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 13 аймаг хотын 50 багийн 400 гаруй харваачид цэц мэргэнээ сорисноос I байранд Г.Ерөөлт ахлагчтай УБ хотын баг,  II байранд Р.Ганболд УБ хотын “Гарьд тур” ХХК-ны баг, III байранд Д.Галбадрах ахлагчтай Хөтөл  ХХК-ны баг тус тус байр эзэлсэн байна. Энэхүү харваа нь “Лансын харваа” нэртэйгээр 5 жил уламжлал болгон зохиогдож 2011 оноос “Энх мэндийн харваа” нэртэйгээр зохион байгуулагдах ажээ. 

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж