
Словак улсад үргэлжилж буй шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шийдвэрлэх үедээ орлоо. Оросын шигшээ баг Финляндыг 2:0-ээр хожиж яваад хоёр шайб дараалан алдаж, тоглолтын төгсгөлд шийдвэрлэх цохилтоор хожигдож, Дэлхийн II дайны ялалтын ойн өдрөө тун таагүй ялагдал амсав. Харин нөгөө хэсэгт Канадууд Шведийн шигшээг буулган авснаар шөвгийн наймын тоглолтод манай хойд хөрштэй учраа таарсан юм. Энэ тэмцээний гол дуулианы эзэн болоод буй Норвегийн баг шилдэг наймын өрсөлдөөнд үлдэж, Скандинавын хойгийн өөр нэгэн улс болох Финляндтай тоглохоор боллоо. Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолт өнөөдөр орой эхэлнэ.
05.11.Чех-АНУ (22:15 Улаанбаатарын цагаар)
05.12.Швед-Герман (02:15)
05.12.Финлянд- Норвег (22:15)
05.13.Канад-ОХУ (02:15)
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин