Нальчик хот руу лалын дайчид довтлов

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Нальчик хот руу лалын дайчид довтлов

Кабардино-Балкарийн нийслэлд баасан гаригт лалын дайчдын хэд хэдэн хэсэг бүлэг довтолсон байна. Хотын төвийн Холбооны аюулгүйн албаны байрыг 20:10 минутад гранат харвагчаар дөрвөн удаа бууджээ. Гадаа нь байсан нэг машиныг гэмтээсэн байв. Мөн энэ цагаар Замын цагдаагийн хоёр постод халджээ. Нэг цагдаа шархадсан ба өөр хохирогчдын талаар мэдээ байхгүй. Лалын дайчдын хэд хэдэн жижиг бүлэг машинаар яван буудалцаан гаргасан ба эрх баригчид хотод нэмэлт хүчин татаж, террорын эсрэг ажиллагааны бүс болгон зарлах бололтой.

Кабардино-Балкарийн нутагт энэ сарын дотор хэд хэдэн ноцтой террорын хэрэг гарсан юм. Эхлээд Оросын гурван жуулчны аминд халдан хөнөөсөн ба дараа нь Эльбрусийн канатан замыг дэлбэлсэн байв. Мөн уулын цанын баазын буудлын дэргэд тэсрэх төхөөрөмжтэй машиныг орхисон байсныг илрүүлэн устгажээ.

2005 онд уг хотод 200 орчим лалын дайчид довтолж байлаа. Тэр үеэр 95 дайчдыг устгасан ба 59 хүнийг барин шүүж байгаа юм. Тэр довтолгооны улмаас хууль хяналтын байгууллагын 35 ажилтан, 12 энгийн иргэд алагдан 100 гаруй хүн шархадсан байжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж