Д.Зоригт сайдыг огцруулах эсэх тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайдыг огцруулах эсэх тухай хэлэлцэнэ

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай хүсэлтийг өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх гэж байна. Тус байнгын хорооны хуралдаан эхлээд байгаа ч ноос,ноолуурын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газраас гаргахаар төлөвлөсөн 110 тэрбум төгрөгийн бондын асуудлыг авч хэлэлцэж буй юм.

Сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүлсэн бөгөөд долоо хоногт багтаан байнгын хороогоор хэлэлцэх шаардлагатай тул өнөөдөр ийнхүү хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын гишүүдийн хувьд сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх болсон үндэслэлийг дараах байдлаар гаргасан юм. Тухайлбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гадаадын хөрөнгө оруулагчдад ашигтай байдлаар байгуулсан. Налайхын нүүрсний уурхайд 30 гаруй хүн амь насаа алдсан байтал салбарын яамнаас ямар ч арга хэмжээ аваагүй. Тавдугаар цахилгаан станц байгуулах ажил зөвхөн цаасан дээр л бууснаас амьдралд хэрэгжихгүй байна гэх мэт долоон үндэслэлийг иш үндэс болгосон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж