Иран Зимбабвегаас уран авах уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Иран Зимбабвегаас уран авах уу?

Фото: ISRAland/AP Гэрэл зурагчин: Machmoud Tawil

Иран маш нууц байдалд өөрийн цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хэрэгтэй ураныг олохоор шамдаж байна. Одоо аятоллагийн дэглэм Зимбабвед анхаарлаа чиглүүлжээ.

Энэ тухай тагнуулын албаны илтгэлд өгүүлснийг АР агентлаг олж авсан байв. Уг баримтыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн нэгэн гишүүн орон бэлтгэсэн байна. Уг илтгэлд энэ жилийн нэгдүгээр сард Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салахи Зимбабвед очин уул уурхайн асуудал хариуцсан албаны тэргүүнтэй нууцаар уулзсан байна.
Ираны мэргэжилтнүүд Африкийн ураны ордуудын зураглалыг гаргаж, уурхай бүрийн нөөцийн урьдчилсан тооцоог хийсний дараа уг уулзалт болжээ. Ираны цөмийн хөтөлбөрийг мөрдөж буй Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн өөр нэгэн гишүүн орны өндөр тушаалын хүн илтгэлд байсан мэдээллийг батлан хэлсэн байв.

Иран хэрэгтэй уранаа олохоор Африк, Ази, Латин Америкийн 12-13 орнуудаас авахаар хөөцөлдөж байгаа ажээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж