Ойрхи Дорнодын агаарын тээврийн ашиг нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Ойрхи Дорнодын агаарын тээврийн ашиг нэмэгджээ

Арабын нэгдсэн Эмиратын агаарын тээврээр зорчигчдын тоо нэмэгдсэнээр жилийн ашиг 52 хувиар өсчээ. Хэдийгээр Ойрхи Дорнодод улс төрийн хямрал бий болж, газрын тосны үнэ өссөөр байгаа ч Дубайд төвтэй агаарын нислэгийн компанийн үйлчлүүлэгч, зорчигчдын тоо 14.5 хувиар нэмэгдэж, 31.4 саяд хүрч, өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 5.4 тэрбум дирхам буюу 1.5 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Агаарын тээврийн компаниуд өнгөрсөн жил урьд хожид байгаагүй ашиг олсон тухай албаны хүн ярьжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж