Таксины зогсоол шинээр байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Таксины зогсоол шинээр байгуулна

Нийслэлийн нийтийн тээврийн газар нь энэ онд автобусны эцсийн буудал 10, таксины зориулалттай найман зогсоол шинээр байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, таксины зогсоолын байршлыг тодруулбал,  нийслэлийн Баянзүрх дүүргийн Сансарын тунелын хажууд нэгийг байгуулах бол нөгөөг нь 16 дугаар хорооллын автобусны буудалд барих аж. Харин Сонгинохайрхан дүүрэгт байгуулах зогсоол нь 21-р хорооллын хойноос урагшаах чиглэлд хийгдэнэ. Мөн Сүхбаатар дүүрэгт байгуулах зогсоол нь Судалт төвийн ойролцоо байрлалд баригдах бол  Хан-Уул дүүрэгт байгуулагдах нь 120 мянгатын Их хуралдай рестораны өмнө, Баянгол дүүрэгт байгуулах зогсоол 10 дугаар хорооллын 12 дугаар байрны урд хийгдэхээр төлөвлөгджээ.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж