Сумдын ЕБС, цэцэрлэгийн тогооч нарт сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Сумдын ЕБС, цэцэрлэгийн тогооч нарт сургалт зохион байгууллаа

Төв аймгийн хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төв, Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын тогооч нарын холбооны Төв аймаг дахь салбар зөвлөл хамтран  бүх сумдын ЕБС, цэцэрлэгийн тогооч нарт сургалт явуулж байна. Сургалтын гол зорилго нь хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, аймгийн дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамж чанарыг сайжруулах, бага насны хүүхдэд зөв зохистой хоолоор үйлчлэх, тогооч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэгдэж байгаа юм. Сургалтаар хүүхдийн илчлэг хангалт ба зохистой хооллолтын талаар цаашид анхаарах асуудлаар товч мэдээлэл хийх, хүүхдийн байгууллагад мөрдөх эрүүл ахуйн норм, стандарт хууль эрх зүйн баримтууд, цэцэрлэгийн хүүхдийн зохистой хооллолтийн зөвлөмж, цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийн ерөнхий ойлголт, хоёроос таван  настай хүүхдийн хоол боловсруулалтын онцлог, нийтийн хоолны өнөөгийн хөгжил, хүүхдийн хоолны онцлогийн талаар хичээл заасан юм.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж