Нөөцийн махыг ирэх сараас зарна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг ирэх сараас зарна

Хавар, зуны цагт махны үнийг хөөрөгдөхөөс сэргийлэх үүднээс нөөцийн мах бэлтгэх болсон. Жил бүрийн махны үнийг сааруулахын тулд Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ-аас нөөцийн махыг хямд үнэтэйгээр зарж борлуулдаг болсон. Тиймээс 2008 онд аймгийн  Засаг даргын шийдвэрээр 40 тонн багтаамж бүхий сэнсэн хөргүүрт контейнерыг авч мах нөөцлөх  ажлыг зохион байгуулж эхэлсэн. Харин энэ жилийн хувьд Улаанбаатар хотод нөөцийн махыг зарж эхэлсэн бөгөөд Төв  аймагт нөөцийн мах зарагдах хугацаа нь тодорхойгүй байгаа. “Манай аймгийн хувьд энэ жил нийт 8 тонн мах  нөөцөлсөн. Одоогоор иргэдийн махны худалдан авалт, эрэлт хэрэгцээ төдийлөн сайнгүй байгаа тул нөөцийн ирэх 1-нээс зарахаар болж байна. Мэдээж нөөцийн махны үнэ ханш зах зээлийн үнээс бага байх бөгөөд үхрийн мах 3200 төгрөгөөр, хонины махыг 2500 төгрөгөөр, ямааны мах 2000 төгрөгөөр, толгойн мах 1200 төгрөгөөр, дотор махыг 1200, сорс махыг 1400 төгрөгөөр зарж борлуулахаар болсон” гэж албаны хүмүүс ярьж байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж