Байгаль хамгаалагчид хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалагчид хуралдав

Хэнтий аймгийн Баян-Адрага, Биндэр, Дадал сумдын орчны бүсийн зөвлөлүүд энэ сарын 4-нд хуралдав. Хурлаар орчны бүсийн менежмент төлөвлөгөөнөөс 2011 онд хийх ажлын дарааллыг эрэмбэлж төлөвлөгөө гаргах, орчны бүсийн сангаас олгох зээлийн асуудал зэргийг хэлэлцлээ. Иргэнд олгох зээлийн дээд хэмжээ таван сая төгрөг хүртэл, нөхөрлөлд 10 сая төгрөг хүртэл, аж ахуйн нэгжид 15 хүртэлх сая төгрөгийн зээл олгох бөгөөд барьцаа хөрөнгө зээлийн 40 хувь байхаар тогтоов. Хуралдааны үеэр ирэх сараас эхлэн зээл олгох талаар шийдвэр гаргасан байна.

ОББЦГ-ын хамгаалалтын захиргаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигийн дагуу гуравдугаар сарын 3-4-нд ОББЦГ-ын хамгаалалтын захиргааны мэрэгжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах, судалгаа, мониторингийн талбай сонгох, мэдээлэл цуглуулах, нэгтгэх арга замыг тодорхойлох, мэдээллийн сан бий болгох сургалт зохион байгууллаа.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж