Д.Эрдэнэбилэг ОХУ-ын даамчинтай хайнцлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг ОХУ-ын даамчинтай хайнцлаа

Даамын өлгий нутаг гэгддэг Голландын Эммелорд хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд эхэлсэн даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг 20 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээнд Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг Монгол Улсаа төдийгүй тивээ төлөөлөн оролцож байгаа юм. Бямба гаригт эхний тоглолтоо хийж, Бразилийн даамчинг хожсоноор гараагаа амжилттай эхлүүлсэн тэрбээр өчигдөр ОХУ-ын их мастер Александр Шварцманнтай цагаанаар тоглож, хайнцжээ. Ингэснээр Д.Эрдэнэбилэг хоёр өргийн дараах байдлаар нэг хожиж, нэг тэнцсэнээр гурван оноотой тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна. Тэрбээр өнөөдөр ОХУ-ын их мастер Моуродоулло Амриллаевтай хараар тоглоно.

Дэлхийн шилдэг 20 даамчин хоорондоо тойргоор тоглож, энэ сарын 28-нд дэлхийн аварга тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж