С.Жавхлан одоо хаачих бол оо

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

С.Жавхлан одоо хаачих бол оо

“Гал үндэстэн” холбоо­ныхон Сүхбаатарын талбайд сэтгүүлчдийг дуудаж хэвлэ­лийн хурал зарлалаа. Тэд энэ талбайг өөрсдийн төв офисс болгож ашиглаад даруй сар гаруй болж байна. Хаяа шийрлэж барьсан олон гэрийнхээ дуртай руу давхиж ороод л “буу хална”. Энэхүү тогтсон ёсоор энэ удаа холбооны тэргүүнээ “огцруулж” байгаагаа албан ёсоор түмэн олонд дуулгах гэж хэвлэлийнхэнийг ийн цуглуулжээ. Гол нууруудын хөдөлгөөний тэргүүн асан л гол хорыг найруулсан бололтой юм. Тэгээд дуучин С.Жавхланг гудамжинд гар­га­хаар Удирдах зөвлөл нь шийдвэрлэсэн тухай “баярт” мэдээг дуулгах гэж яарсан нь илт байв. Инээлдээд л, ганц, хоёр хомоол авч гал руу хийгээд л… Хурал даргалагч нь хоолойгоо засаад ярьж байна.

-Ер нь сүүлийн үед С.Жавх­лан их пээдийгээд байгаа. Төв офисст дуудахаар ирэхгүй.Яаж тэгж гудамжинд жагсдаг юм, онигоо шүү дээ гэж байгаа юм даа. Морь унаж чадахгүй ч гэх шиг хачин юм яриад байдаг болсон. Сэтгэл байвал заагаад өгөхөд суралгүй яадаг юм. Тийм биз дээ? гэхэд гэрт байсан дэмжигчид нь,

-Тийм шүү дээ гэлцэв.

-Уг нь бидэнд энэ “хойд” ордонг эзэлж авах маш том төлөвлөгөө байсан. Тодорхой ярьсан, тохирсон зүйл ч байсан. Тэр харамсалтай нь энэ зорилгоосоо ухарлаа. Тийм болохоор түүнийг до­тоод дэгээ зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл байгаа юм. Тэгэхээр цаашдаа бид С.Жавхлангүйгээр, түүний дууг сонсолгүйгээр зорьсон зорилгодоо хүрэх болно…Нэг иймэрхүү яриа тэнд хэсэг хугацаанд өрнөв. Ар халхын алдарт дуучин маань тэгэхээр одоо хаачих хэрэг вэ. Араг түшүүлж авгайгаа төрүүлэхээс эхлээд зарим үед өөрөө ч томоохон хүлээн авалт дээр хүртэл гараараа салат самардаж, дээлийнхээ энгэрт гарынхаа тосыг шударч явсан нь талаар боллоо гэж үү. Гарынхаа алгыг огтлоод, мэгшиж суусан нь Land-105 машиныхаа төлөө бус монгол морьны төлөөх омогшил байсан гэж наад зах нь олон хүн итгэж байгаа. Гэтэл худлаа байж. Хамт явсан нөхөд нь ингэж л хэллээ шүү дээ. Монгол гэж цээжээ дэлддэг бүхнийг нэгэн дээвэр дор цуглуулсан гэх холбооныхон нь үүнийг гэрчлээд С.Жавх­ланг жийчихлээ. Одоо мань хүн хаачих бол оо. 

Б.ЭНХМӨНХ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж