Суннитуудыг танкаар дайрч байна

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Суннитуудыг танкаар дайрч байна

Сирийн армийн анги нэгтгэл хуягт техникийн дэмжлэгтэйгээр тус улсын баруун хойд хэсгийн Банияс хотод орж иржээ. Хотод буун дуу гарч байгаа бөгөөд хохирлын талаар мэдээлэл өгөөгүй байна. Өмнө нь Хомс хотноо жагсагчдаас 30 гаруй хүнийг цэргийнхэн хөнөөсөн байлаа.
АНУ тус улсын эрх баригчдын үйлдлийг буруушааж, “нэмэлт” хориг тавина гэдгээ мэдэгджээ. Гуравдугаар сараас эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа улам өргөжиж, жагсагчид, армийн хоорондын мөргөлдөөн хурцдаж байна. Банияс хотод орж ирсэн цэргийнхэн суннит мусульманы дүүргүүдэд нэвтрэн орж “журамлаж” эхэлжээ. Харин шиитийн нэг урсгал алавитуудын районд цэрэг орсонгүй. Алавитууд нь үндэстний цөөнх боловч засаг захиргааны олонх болдог.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж