Б.Мөнгөнтуул гурав дараалан хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул гурав дараалан хожигдлоо

Катарын нийслэл Доха хотноо FIDE-гийн чансаа өндөртэй эмэгтэйчүүдийн гран-при тэмцээнд оюун ухаанаа сорьж буй их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр тэмцээний дөрөв дэх өргийн тоглолтоо хийж, хожигдсон байна. Эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний зургаа дахь цуврал нь ийнхүү Катарт болж байгаа бөгөөд Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 11 эмэгтэй шатарчны хамт өрсөлдөж байгаа юм. Гэхдээ манай шатарчин чансаагаар хамгийн сүүлд бичигдээд байгаа.

Өчигдөр болсон тоглолтод Б.Мөнгөнтуул Хятадын их мастер Сью Юйхуатай хараар тоглож, хожигдсон байна. Тэрбээр тэмцээний хамгийн эхний тоглолтдоо Гүржийн домогт шатарчин Майя Чибурданизег хожсон ч ийнхүү дараалан гурав хожигдоод байна. Харин өнөөдөр манай шатарчин тав дахь өргөө Армяны Лилит Мкртчьянтай хийхээр болжээ.

Нийт 40 мянган еврогийн шагналын сантай Катарын Гран-при тэмцээний аварга ирэх сарын 5-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж