Египетийн шашныхны мөргөлдөөн

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Египетийн шашныхны мөргөлдөөн

Каир хотоос холгүй Гиза хотод бямба гаригт гарсан христийнхэн ба лалынхны хоорондын мөргөлдөөний улмаас 20 гаруй хүн амь үрэгдэв. Шархадсан 53 хүнээс гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэж Гиза хотын Эрүүл мэндийн албаны дарга  Абдель Халим аль-Бехайри (Abdel-Halim al-Behairi) хэлснийг МЕНА агентлаг мэдээлжээ.

Гиза хотын Имбаба дүүргийн Мари-Мина сүмийн орчим бямба гаригийн орой исламын хэт даврагч салафит урсгалын 4000 орчим хүн цугларч сүмийг хүрээлэн, зам хаажээ.

Шашныхны хооронд буудалцаан гарч сүмийн ойролцоох хэд хэдэн байр байшинг галджээ. Мөргөлдөөнийг цэргийн хүч нэмэгдүүлсэн цагдаагийнхан хүч хэрэглэн тараасан байна. Христийн шашинд хүчээр оруулсан лалын эмэгтэйг сүмд барьж байгаа гэсэн мэдээлэл тарснаар мөргөлдөөн дэгдсэн. Өмнө нь салафитууд Камиль Шахата гэх эмэгтэйг хүчээр христийн шашинд оруулсан гэсэн мэдээллээс болж жагсаал үймээн дэгдэж байсан юм. Энэ бямба гаригт Камиль Шахата мэдэгдэл хийн христийн сүсэгтэн хэвээрээ насыг барна гэж мэдэгдсэн юм.

Тус улсын 80 сая хүний 10 хувь нь Еги­петийн христийнхэн болох коптууд байдаг юм.

Bидеог ЭНД  дарж үзнэ үү.
Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж