Босогчид нефтийн агуулахын галыг унтраахаар оролдож байна

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Босогчид нефтийн агуулахын галыг унтраахаар оролдож байна

Эх сурвалж:  REUTERS/ Suhaib Salem

Ливийн сөрөг хүчнийхэн Моаммар Каддафийн зэвсэгт хүчний онгоцууд бямба гаригт бөмбөгдсөн Мисрата хотын шатахууны дөрвөн агуулахад гарсан гал түймрийг унтраахаар оролдож байгаа тухай самуун дэгдээгчдийн төлөөлөгч  Ахмед Хассаны (Ahmed Hassan) хэлснийг ням гаригт “Reuters”  дамжуулжээ.

Каддафийн арми шавьжны эсрэг хор цацахад зориулсан жижиг онгоцуудыг цохилт хийхдээ ашиглажээ. Онгоцоор дөрвөн агуулах савыг устгасан бөгөөд үлдсэн дөрөвт нь гал дамжин шатаж байна. “Гал сөнөөх тусгай багаж төхөөрөмж байхгүйгээс бид түймрийг унтрааж чадахгүй байна” гэж Хасан мэдэгдлээ.

Өмнө нь босогчид НАТО-д агаарын цохиолтын талаар мэдээлсэн боловч хариу арга хэмжээ аваагүй гэж мэдэгдсэн байлаа.

Хотыг бүсэлсэн Каддафийн арми болон хотыг хамгаалагч босогчдын хооронд гуравдугаар сараас эхлэн ширүүн тулалдаан болж байна. Эвслийн цэргийнхэн Мисрата хотын усан хилд аюулгүйн бүс тогтоосноо зарласан юм.

Каддафийн арми боомтыг хааж, ямар нэгэн хөлөг онгоц оруулахгүй гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн лхагва гаригт олон улсын байгууллагын хөлсөлсөн хөлөг тус хотоос 800 орчим хүнийг зөөн гаргасан юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж