ХАА-н биржийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

ХАА-н биржийн хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын Төсвийн  болоод  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанууд өнөөдөр хуралдана. Үдээс өмнө хуралдах Төсвийн байнгын хороогоор "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болжээ.  

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж