Гал түймрийн дөрвөн дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Гал түймрийн дөрвөн дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангид өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага иржээ. Тухайлбал, Баянзүрх  дүүргийн 24 дүгээр хороонд 4х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг , Сонгинохайрхан  дүүргийн VII  хороонд  8х10 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг тус тус унтраасан байна. Мөн тус дүүргийн  XX  хороонд “Бенз-230” загварын суудлын автомашины арын  хэсэг  шатаж байсныг иргэд өөрсдөө бололцоогоо дайчлан унтраасан байна. Нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн гол шалтгаан нь ихэвчлэн хүмүүсийн санамсар болгоомжгүй байдлаас, тодруулбал цахилгаан угсралтын буруутай үйл ажиллагаа, үнс, нурам, шүдэнзээ гүйцэт унтраагаагүй, пийшин, зуухны аюулгүй байдлыг хангаагүй, яндангийн цонолт зэргээс гарч байна.  Тиймээс иргэд, аж ахуйн нэгж цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж