1995 малыг вакцинжууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

1995 малыг вакцинжууллаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI
хорооны нутаг “Ацын ам” гэдэг газарт хаваржиж буй иргэн Д-гийн нэг адуу
энэ сарын 16-ны өдөр  малын халдварт галзуу өвчнөөр хорогдсон нь
тогтоогдсон.   Галзуу өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан
вакцинжуулалтын ажлыг онцгой байдал, мал эмнэлэг зэрэг мэргэжлийн
байгууллагууд хамтран зохион байгуулж халдварын голомт болох “Ацын ам”
газар болон тус дүүргийн XXI дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 1995 мал,
амьтанд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх 2700 тун вакцин хийж, нийт
2000 м2 талбайг вирконы  1%-ийн уусмалаар ариутгал халдваргүйжүүлж
дууслаа. Үзлэг тандалт хийхэд шинээр өвчний сэжиг илэрсэн мал гараагүй
гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж