“Ламбугайн нулимс” дуурийг шинэчилж тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

“Ламбугайн нулимс” дуурийг шинэчилж тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид театрынхаа төрсөн өдрөөр буюу энэ сарын 14-нд Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг шинэчилж тавих гэж байгаа. 25 жилийн турш хуучин хувцас тайзтай тоглож ирсэн “Ламбугайн нулимс” дуурийг энэ удаад шинэ гоёлтой болгож байгаа аж.   Бүх хувцас тайз засалтыг нь шинэчилж, найруулагч Л.Эрдэнэбулганы шинэ найруулгаар тоглох нь ээ. Харин дуурийн гол дүрүүдэд Э.Амартүвшин, А.Сайнбаяр, Цэрэнлхамд Ө.Уянга, Ш.Наранчимэг, эхэд М.Дариймаа, Р.Доржхорлоо, Намнанд Ч.Түмэндэмбэрэл, Б.Мөнхтөр, ноёнд Б.Алтанхуяг, Ж.Бямбажав, хатанд М.Дариймаа, Р.Доржхорлоо, гуйлгачинд Ц.Ариунаа, ахмад бандид Д.Эрдэнэ-Очир, Ц.Ганцог нар тус тус бэлтгэж байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж