Ерөнхийлөгч Төв аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Төв аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо Төв аймгийн Зуунмод хотноо ажиллаж байна. Ерөнхийлөгч Дундговь аймгаас 13.00 цагийн орчимд Төв аймагт хүрэлцэн ирж, ажлаа шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсанаар эхлүүлжээ. Улмаар “Төв чандмань” дулааны эрчим хүчний ажил байдалтай танилцсан аж. Яг одоо Ерөнхийлөгч  төв аймгийн иргэдтэй “Монгол туургатан” театрт уулзаж, санал бодлыг нь сонсч, мөн сонирхсон асуултад нь хариулт өгч байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутагт ажиллах томилолт Төв аймагт ажилласнаар ийнхүү өндөрлөх бөгөөд өнөөдөр орой Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж