Одонгийн мөнгийг хуучин журмын дагуу олгоно

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Одонгийн мөнгийг хуучин журмын дагуу олгоно

Эхийн алдар I, II зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг 2010 оны аравдугаар сараас эхлэн хоёр дахин нэмэгдүүлсэн. Өмнө нь I зэргийн одонг долоо, II зэргийн одонг таван хүүхэдтэй эхэд өгдөг байсан бол энэхүү тогтоолоор I зэргийн одонг зургаа, II зэргийн одонг дөрвөн хүүхэд төрүүлсэн эх авч байгаа. Алдарт эхийн I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг, II зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 100 мянган төгрөг олгохоор болсон. Одонтой эхчүүд урьд нь авдаг байсан журмын дагуу мөнгөө авна. Харин хүүхэд үрчилж авсан эхчүүдэд тухайн үрчилж авсан хүүхдээ гурван нас хүртэл нь өсгөөгүй бол энэ мөнгийг олгохгүй. Мөн гурван хүүхэдтэй ээж таван настай хүүхэд үрчилж авах юм бол мөнгө авахгүй байх журам гарсан байгаа. Мөн төрүүлсэн хүүхэд нь  төрөөд нэг нас хүрэлгүй нас барсан бол энэ мөнгийг олгохгүй юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж