Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтран ажиллагааны хүрээнд нийт 10 ажлыг шат дараатайгаар төлөвлөн баталж ажиллахаар болсон байна. Тухайлбал, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төмрийн жижиг үйлдвэрүүдэд шалгалт хийж, шаардлага хангаагүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох гэх мэт ажлуудыг төлөвлөжээ.

Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүү “Бид саармаг байсан үйл ажиллагааг тодруулж байгаа юм. Хамтран ажилласнаар үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Харин БОАЖЯ-ны сайд Л.Гансүх хамтын ажиллагаа нь орон нутгийн байцаагч, ойн хамгаалагч зэрэг ажилчдын хоорондын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой гэж онцоллоо.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж