
Их наадмыг зохион байгуулах үндэсний хороог Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ахалж байгаа. Түүнчлэн 1, 2-р шатны наадмыг сум, аймаг, дүүргийн засаг даргын захирамжаар томилогдсон салбар комисс, орон нутгийн Биеийн тамир, спортын газар, шүүгчдийн зөвлөл, салбар спортын холбоод, аж ахуйн нэг байгууллагууд хамтран явуулж байгаа бол 3-р шат буюу шигшээ наадмыг Зохион байгуулах үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар, спортын холбоод, шүүгчдийн зөвлөл удирдах юм. Гурван үе шаттай зохион байгуулж буй наадмын хаалтын ажиллагаа ирэх зургадугаар сард болно.
Б.Энх