
Эм хүйстэй сиамын ихрүүд тавдугаар сарын 5-нд төрсөн ба 4,05 кг жинтэй, 51см-ийн өндөртэй байв. “Хоёр толгойтой” сиамын ихрүүд хоёр нуруу, хоёр ходоодтой, “бүтэн хагас” зүрхтэй (зүүн зүрх нь нэгд нь баруун зүрх нь хоюуланд нь ажилладаг). Бусад эрхтнүүд нь хамтынх гэнэ.
“Тиймээс тэднийг салгах ямар ч боломжгүй. Аз таарвал тэд амьдарч чадна” гэж эмч нар ярьж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сард хүүхэд олсон эмэгтэй хоёр удаа шинжилгээнд харуулахад ямар нэгэн гажиг илрээгүй байжээ. Хотоос холгүй тосгонд амьдардаг эцэг эх нь хүүхдээсээ татгалзахаас өөр аргагүй болов. Хүүхдээ харахаар айдас төрөх юм гэж эцэг нь хэлсэн. Мөн тэд нийгэм хүүхдүүдийг нь хэрхэн хүлээн авахыг мэдэхгүй байгаа. Өсгөж өндийлгөхөд ч хэцүү учраас хүүхдээсээ татгалзлаа гэж тэд хэлжээ.