Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Зээлийн нийгэм

Монгол улс Зах зээлийн нийгэмд шилжсэн. Бидэнд зах маш их бий. Харин зээл нь алга. Энэ зээлийн нийгмийг Банк санхүүгийн байгууллагууд нь л лав хийсэнгүй. Энэ янзаараа бол мөддөө хийхгүй шинжтэй. Олон улсын түвшний банк санхүүгийн байгууллагууд саяхнаас манай зээлийн нийгмийг нөхөн ажиллах сонирхолтой байгаагаа нуухгүй байна. Гэвч 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл зээлийн тогтолцоог иргэд өөр хоорондоо хийж иржээ.

Иргэд өөр хоорондоо зээлийн нийгмийг чирч гудчин ирснээс үүдэлтэй олон сөрөг хандлагууд нийгэмд үүссэн. Зээл авсан нэг нь голроно, алга болно, утсаа салгана, амласнаасаа буцна, яах гэж өгсөн юм бэ хохь чинь, заяа чинь тэр дээрээ хүртэл тулна. Хулхидаж хулхидуулж өдөр цаг өнгөрсөөр хүн хүндээ итгэх итгэлүүд Монголоос л лав холдон одов. Өөр нэг сөрөг хандлага нь Хуультайгаа найзалж байгаад Ломбард гээчийг байгуулж өндөр хүү хурдан түргэн үйлчилгээгээрээ түмний халаасыг, гэр орныг, өв дамжин ирсэн үнэт эдлэлийг хүртэл хулгайлах зөвшөөрөлтэйгөөр хулгайлж байна. “Тэнхлүүн явхад тэмээгээр туслахаар Тэвдэж явхад тэвнээр тусал”. Энэ ардын үгэнд тусал гэсэн болхоос биш шул шантаажил гэсэн утга агуулагдаагүй гэдэгт найдья. Үнэндээ зээл гээд ярихаар Мөнгө гэж чухам юу вэ? Гэсэн асуултанд арай өөрөөр хариулах гээд нэг үзье.

Мөнгө гэдэг зүйлийн үүслийн тухайд одоо энд нуршихгүйгээр хариулахаар Мөнгө гээч нь зүгээр л бүртгэл мэт. Юуны бүртгэл вэ? Энэ чамайг хэр зэрэг сайн ажиллаж байгааг л бүртгэдэг зүйл. Өөрөөр хэлбэл мөнгө бол чиний сайн ажилласны шагнал юм. Тиймээс зээлдүүлнэ гэдэг нь чи шагналаа хүнд өгч байна гэсэн үг. Зээлнэ гэдэг нь хүний хөдөлмөрийн үр шимийг хуваан хүртэх гэж байна гэсэн үг болж таарна. Зээлж яагаад болохгүй гэж энэ нь ичиж зовох зүйл огт биш. Жишээ нь та машинтай болмоор, орон гэртэй болмоор санагдмагц зээл авч болно. Гэхдээ хэнээс, лав хувь хүмүүсээс биш. Учир нь шууд таньд байр машин аваад өгчих бэлтэй хүн таньд шууд итгэх хэрэгтэй болно. Энэ бол бүтэмгүй асуудал. Гэхдээ бүтэх ганцхан хувилбар бий. Хувь хүний эзэмшиж захиран зарцуулах эрх бүхий байгууллагад. Өөрөөр хэлбэл Хувийн аж ахуйн нэгжид итгэлтэй түнш сайн боловсон хүчин нь болж биеэ үнэлэх явдал. Бид бүгд биеэ үнэлдэг. Мэдээж бэлэг эрхтэнээ биш. Үнэндээ зарим хэсэг нь байтугай Улс үндэстнээрээ биеэ үнэлж эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлдэг ард түмэн ч бий. /Тайланд / ингээд та зээлсэн мөнгөө төлөхийн тулд сайн ажиллаж эхэлсэн. Зээл гэдэг маань сайн ажиллах-ажлийн хөлсөө урьдчлан авч буй хэлбэр. Хувь хүмүүс хоорондоо зээлдээд эхэлхээрээ хүмүүсийн хоорондын харилцааны Хүн хүндээ итгэх боломжийг устгаад байна. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байгууллага улс бүрд бий. Энэ нь Банк санхүүгийн байгууллага.

Төр маань юу ч хийгээгүй гэвэл бас алдас болох нь. Төв Банк байна. Арилжааныхан байна. ББСБ-ууд байна. Манай банк санхүүгийн системд 2 талын хүү гажигтай, олон улсаасаа байнга 6 хувиар өндөр. Анх Монголчуудаасаа гар дээр байгаа бэлэн мөнгийг нь авахдаа хадгаламжийн хүүг их “хэнэггүй” тогтоосон хэрэг. Олон улсаа хараагүй юу? Уралдаж хүү амлаад амаа барьсан уу? Монгол төрийн санхүүгийн менежерүүд “зориуд” алдсан уу бүү мэд. Яагаад Ч юм нэг Л мэдхэд МОНГОЛ улс ганцаараа шахуу олон улсын дунджаас 6%-ийн өндөр хүүтэй хадгаламжаа бүрдүүлсэн. Гайхалтай хөлдүү шийдвэр! Хадгаламжаа өндөр хүүтэй цуглуулсан хүүхдүүд алдагдалд орохгүйн тулд зээлээ бас өндөр хүүтэй тавьж таарна. Ингээд зээл өндөр хүүтэй болов. Цаашлаад Өндөр хүүтэй зээл авсан хүмүүс компаниа байгуулж эцсийн бүтээгдэхүүн дээрээ нөгөө хүүнд төлсөн өртгөө нэмнэ.

ҮНЭ дэлхийгээс байнга 6% өндөр. БҮХ бүтээмжийн эцсийн үнэлгээ өндөр. Дотоодын үйлдвэрлэл дэлхийгээсээ өндөр үнэтэй байдгийн учир энэ. Дотоодын үйлдвэрлэл өрсөлдөх чадваргүй байдгийн учир энэ.    Ингээд л монголд бизнес хийхээр өрөнд ордог. Өмчөө алддаг болов. Захирлууд насаараа хийсэн бизнесээ өрсөлдөх чадваргүй болсныг аажмаар мэдээд төрөөс эрхзүйн хамгаалалт хүсэцгээнэ. Энэ хүслээ биелүүлж чадсан нь авилгачаараа цоллуулна. Хууль завхарч эхлэнэ. “Төр” малгайтай хохирогчид хэрэгжүүлэгч агентлаг нэртэй төрийн өмчит ХХК мэтийг байгуулцгаана. Тойргийн гадна үлдэгсэд төрөө харааж эхлэнэ.

Энэ яанзаараа Инфляци 6 хувиас доошоо буухгүйдэг.
Ард түмэн цэнгэн хөгжилдөх цаг наашлахгүйдэг!

Төр бас Хадгаламж зээлийн хоршоог байгуулах болмжийг баталгаажуулсан байдаг. Хадгаламж зээлийн хоршоодыг хүмүүс хоорондоо нийлж нэгдэж өөр өөртөө байгаа бага сага мөнгөө нийлүүлээд ашигтай наймааг зөвхөн Тухайн Хадгаламж зээлийн хоршооны гишүүд хоорондоо өгөлцөж, авалцаж, зээлж, нөгөө хэсгийнхээ хадгалуулсан мөнгийг хамтран хянаж байх ёстой байгууллагыг ажиллуулах эрхийг хувьчилж өгсөн. Гэтэл монголд Хадгаламж зээлийн хоршооны маань хувь заяа Санхүүгийн зохицуулах хорооны ажилтны аминд хүрэх хүртлээ дордож, элдэв шуугиан тарьж эхэлсэн. Хүн амины хэргийн гороор нийлж нэгдэж байсан хүмүүс маань удирдаж байсан хүнээсээ зэрэг зэрэг мөнгөө нэхэснээр Хадгаламж зээлийн хоршоод ар араасаа дампуурсан. Монголын Хадгаламж зээлийн хоршоод ийнхүү дампуурсан нь зөвхөн хүн амины хэргээс ч үүдэлтэй бас биш.

Хуулийг нь баталж байгуул ингээд сайхан хамтраад хий гээд байсан төр маань ард түмнийг нэгдээд ашигтай ажиллаад эхлэхээр нь Шарлахсан уу…, атаарахсан уу?… тэдний зар суртачилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахыг нь эхлээд хориглов, удирдагчдын нь муулж эхлэв, чиний мөнгөөр цаад захирал чинь КАЗИНО тоглоод байна. Та нарын мөнгөөр хүүхэндээд архидаад байна. Том том машин авч унаад байна. Наадуул чинь та нарын мөнгийг үрэн таран хийгээд дууслаа, буцааж өгнө гэж үлгэрийн далай, хил давхаас нь өмнө очиж байгаа юмнаас нь жаахныг ч гэсэн аваач ээ гэсэн утгатай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж нийтлэж ярьж хэлж эхэлсэн байх юм. Энэ ТӨР зах зээлийн нийгэмд ард түмэндээ зээлжих эрхийг нь өнөөдрийг хүртэл нээж өгч чадахгүй байна уу? Хүсэхгүй байна уу? Хадгаламж Зээлийн Хоршоодын хийхээр зорьж байсан санаачилж байсан ажилуудыг “ТӨР” маань одоо хиигээд явж байх юм. Агаарын бохирдол гэсэн “малгайтай”.

Одоо бүр хүн хулхидсан нь ухаантай, зээлдүүлж байгаа нь тэнэг гэх утгатай явган үг ч хүмүүсийн хооронд гарчихсан гүйж явна. Энэ үг ямар үүрэгтэй вэ?… Хаанаас гаралтай хүн хүндээ итгэх итгэлийг нураах хүсэл биеллээ олчихвоо. Хүн чанар тэнэгтэй тэнцэх цагт төр эргэдэг гэж үг байдаг билүү! Монгол Улсын иргэд хэзээ хүссэн бүхнээ зээлээр авч, идэж ууж, эдлэж хэрэглэдэг болох вэ?

Эрхэм та хэн байна тийм төр бидний дээр байсаар байх нь.
Зах нь байна зээл нь алга… Хэрэглэгч улс байгаагийн учирыг нийтлэлч Төгсөө хүү би ингэж ухнам… Бүтээгч улс болоход ойрхон байна. Сонгох эрхийн үнэ цэнэ энэ. Хамтдаа өршөөж өөрчилье.

Б.Түвшинтөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж