Агаарын бохирдлыг бууруулах стандартыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах стандартыг баталлаа

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай”  хуулийг УИХ-аас батлаад даруй гурван сарын хугацаа өнгөрөөд байна. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Стандартчилал, хэмжил зүйн газраас зарим нэг стандартыг баталжээ. Холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтарч шинэчлэн боловсруулсан “Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага MNS 5216-1 : 2011”, “Шахмал түлш. Техникийн ерөнхий шаардлага MNS 5679:2011” стандартыг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн заавал мөрдөх стандартаар баталлаа.

Үүгээр агаарын бохирдлын томоохон эх үүсвэр болсон гэрийн зуухыг үйлдвэрлэх, импортлоход тавих экологийн үзүүлэлт шаардлагыг стандартчилж, тодорхой болгож байгаагаараа ач холбогдолтой юм.  

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж