
Хэдий Японы аралд гамшиг нүүрлээд байгаа ч жирийн амьдралын өдрүүд үргэлжилсээр байгаа аж. Амралтын өдрөөр Universal studios зугаа цэнгэлийн хүрээлэн хүний хөлд дарагдсан хэвээр байгаа аж.
Хамгийн анхны удаа болон сүүлийн удаа Японд очиход ямар сэт гэгдэл төрсөн тухай бичих шалтгаан надад байхгүй. Яагаад гэвэл би тэнд хэзээ ч очиж байгаагүй юм. Гэхдээ надад энэ орны тухай, тэндхийн хүмүүсийн тухай сэт гэгдлүүд байдаг…
Өвчинд шаналсан өнчин охин цаасаар мянга мянган шувуу хийсэн тухай багадаа сонссон домгоор дамжуулж би япон хүний талаарх анхны сэт гэгдлээ бүтээсэн юм. Хүнээс илүү тэнгэрт ойрхон шувууг, тэгээд цаасан шувууг, тэр тусмаа мянга мянган шувууг яаж хийж барах билээ гэсэн хүүхэд цагийн маань бодол хожим япон хүний тэс вэр тэвчээрийн тухай бодлоор солигдсоныг одоо анзаарч байна.

Т.Энхбаяр Японы Сэндай хотод газар хөдөлж, цунами болдог өглөө
Наритагийн олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Тэрээр Осака
хотоор 5 хоног зугаалаад ирсэн бөгөөд тэндхийн амьдралыг диваажинтай
зүйрлэж байлаа.
Бас ээжийн минь аялдаг байсан дууны үг санаанд орно. Япон тэнгисийн эрэг… гэдэг ганц хоёрхон үг нь надад Туул голоос их ус, далай тэнгис байдгийг, тэнд япон хүмүүс амьдардгийг анх ойлгуулсныг мөн одоо л анзаарав. Сонингын цаасаар сэнс хийж, 100 миллийн хадаасанд тогтоочихоод салхинд эргэлдүүлэн гүйх дуртай байсан миний бага насанд цаасан шувуу, наран дор шаргалтах хязгааргүй их усыг унтах гээд хэвтэж байхдаа нүдэндээ ч юм уу, сэт гэлдээ төсөөлөх сайхан байдаг сан. Нэлээд ухаан суусан хойноо японы нэг өгүүллэг уншсан юм. Явуулын жүжигчин залуухан бүсгүй шоог хүссэн талаараа орхиж буулгадаг шидтэй. Ээжийнх нь заасан энэ эрдэм шоог хэдэн түмэн удаа хаясны дараа гарт нь орсон тухай өгүүлдэг санагдана. Мянга мянган цаасан шувуу гэдэг шиг түм түмэн удаа шүү… Дахиад л япон хүний тэс вэр тэвчээр, бас өвчин шаналал хийсэ ж алга болох, шооны нүд миний хүссэнээр буудаг болох ид шидэнд нь би дурлаж байжээ. Газар хөдлөлтөд сүйдсэн тосгонд хүмүүс нь нүүн шилжсэний дараа ганцхан эх нохой үлдчихээд гөлөгнүүдээ яаж тэжээж байгаа тухай Японы нэг киног харин хамгийн сүүлд үзсэн юм. Тэр орой надтай хамт кино үзээд нулимс унагасан бяцхан хүүгийнхээ шаналлыг би одоо япончуудын амсаж байгаа зовлонгоос мэдэ рч байх шиг…

Дэлхийн хамгийн анхны романыг мянган жилийн өмнө бичиж, түүнийгээ өдгөөг хүртэл тээж авчирсан япончуудын өнөөгийн хүчирхэг эдийн засаг, төр засаг, технологийн гайхамшгийн үндэс нь оюун санааны соёлыг эд , материалын соёлоос дээгүүр тавьж, хүний амьтнаас ялгагдах шинж чанарыг олон зуун жилийн турш хэдэн үеэрээ өнгөлөн зүлгэж, тунгалагшуулан цэвэрлэсэн моралийн үндэс суурь аж. Үүнийг хамгийн товчоор “Япончуудын оюун, сэт гэл, ёс уртахууны байгаль дээр өнөөгийн хүчирхэг Япон орон бий болсон” гэдэ г судлаачийн үгээр ойлгож болох байх.

Библид “эхлээд үг байлаа” гэдэг шиг япончуудын библи ч гэж хэлж болох бүшидагийн ёсонд “хүний дээр нэр төр зогсдог” гэж өгүүлнэ. Тэрхүү “нэр төр” гээч нь бидний ойлгодгоос өөр. Бидний хувьд энэ нь ямар нэг гавьяаны төлөө, сайн сайхан үйлсийнхээ өмнөөс хүртдэг алдар цол, өргөмжлөл, эс вэл зөв сайхан амьдралынхаа туршид олсон бүтэн нэрийг хэлдэг. Харин япончуудын хувьд “асар их зовлон, шаналал хийгээд болд шиг давтагдах тэс вэрлэл, тэвчээрийн төлөө нэр төр” байдаг. Тэгээд зовлон шаналлаа зүй ёсны юм шиг хүлцэж, тэвчдэг япончуудад бас эр зоригийн тухай ойлголт бий юм. Тэд “эр зориг үхэхийн тулд байдаг” гэж үздэг. “Тэс вэрлэн тэвчихийн тулд нэр төр байдаг.

Үхэхийн тулд эр зориг оршдог” гэдэ г энэ хоёр ойлголтын хооронд түмэн өнгөөр зурагдах япончуудын оюун сэт гэлийн байгаль нь тэдний мөн чанар. Бас өнөөгийн гайхамшигт хөгжлийнх нь суурь юм. NHK телевизийн мэдээний цагаар япон иргэд мессеж бичиж байна. Олон япон хүн “бидний зовж шаналсан дүрсийг телевизээр бага гаргаж өгөөрэй” гэж гуйж байх аж. Дахиад л нэр төрийн ойлголт. Үхэх гэж байхад ичих нүүр, хичээх нэр төрөөр яадаг байна гэж бодмоор. Япончуудын оюун санаа, ухамсар, ёс суртахууныг хэдэн мянган жилийн турш хатуу чандаар хадгалан авч явсан сургаалуудаас аримыг нь тэдний амьдралын мөрдлөгөөс авч хаях шаардлага түүхэнд нь бас тулгарч байсан юм. XIX зуунд өнөөгийн ардчилсан нийгмийнх нь суурь болох Мэйжийн засаглалын үед амьдарч байсан Фүкүзава Юкичи хэмээх соён гэгээрүүлэгч орчин үеийн япон хүнийг буй болгохын тулд оюун ухаанаа зориулсан юм. Бүхнийг хүлцэн тэвчдэг, номхон дөлгөөн, тогтсон дэг ёсыг сөрдөггүй, өөрөөс хэргэм өндөр эрхмийг хүндэлдэг, бас “хүн хүнтэйгээ хамт уйлж, хүнтэйгээ хамт баярладаг” гэдэ г бүшидагийн ёсоор хүмүүжсэн япончуудыг хувь хүн болгохыг Фүкүзава зорьж байлаа. “Өөртөө туслах ёс” нэртэй түүний бүтээл ширээн дээр маань хэдэн жил хэвтсэн юм. Эйн Рандийн бүтээлүүдээс өмнө үзсэн либератар үзэл санаа бүхий зохиол гэж хэлж болох байх.
Хүн бүр ижил тэгш эрхтэй заяагдсан, хүнээс илүү хүн гэж байдаггүйг тэр ойлгуулахыг хичээсэн юм. Товчхондоо толгой дээгүүр омог бардам япон хүнийг бий болгох, хууль цаазын өмнө хүн бүр эрх тэгш, төр засгийн эрх мэдэ л нь иргэдийн гарт байх ёстойг ойлгуулахын тулд мянга, мянган жилээр тогтсон итгэл үнэмшилд нь өөрчлөлт хийхийг орьсон юм. Тэдний гэвдэн өөрчлөх гэдэ г мэдээ ж амаргүй ч үе үеийн соёл иргэншил нь тэдний гулам бүр өнгөлөн зүлгэж ирсэн аж.
Хэдэн мянган жилийг дамжуулж, үр хүүхдээ нэр төртэй амьдрахад сургаж, эр зоригтой үхэхэд хүмүүжүүлсэн япончуудын зовлонгоо алгандаа нууж чаддагт нь би тайвширч байна. Тэд тэвчихийн тулд амьдардаг хүмүүс. Хүчтэй давалгаагаар аюул, сүйрэл, өнчрөл хагацлын зовлонг эрэг рүү чулуудсан далай одоо шорвог нулимс аятай ногоорон сааралтаж байгаа. Амьдрахын тулд тэвчиж, үхэхийн тулд эр зориг агуулдаг япон хүмүүс тэнд амьдардаг. Энэ бол миний хөл тавьж үзээгүй ч оюун сэт гэлдээ бүтээсэн Япон орон юм.
Зохиогчийн эрх:
"Үндэстний тойм" сэтгүүл