
Тиймээс үзэл бодол нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс и-мэйлиэр болон Facebook-ээр гар утас хэрэглэгчдэд хандаж, тавдугаар сарын 21-ний өдөр нэг бүтэн өдрийн турш гар утсаа унтраахыг уриалж эхэлжээ. Заин компани нь Ирак даяар 10 сая орчим хэрэглэгчидтэй бөгөөд 2010 оноос эхлэн сүлжээ нь доголдож, байнга тасрах, дуудлага хийхийн тулд нэгээс дээш удаа дугаараа оруулах шаардлагатай болсон байна. Харин үүнийг Иракийн засгийн газар шүүмжилж, сүлжээгээ сэлбэж, шинэчлэх, үгүй бол улсад лицензээ буцаан өгөхийг шаардсан боловч, одоог хүртэл үр дүнд хүрэхгүй байгаа ажээ.
Б.Энхцэцэг