
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагаас Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг тоглох гэж байна. Италийн хөгжмийн зохиолч Ж.Россини нийт 39 дуурь, мөн хэмжээний цөөхүүл хөгжим, шашны бүтээл туурвисан юм. Түүний хоёр бүлэг дөрвөн үзэгдэл бүхий “Севилийн үсчин” дуур нь хошин дуурийн хэлбэрээр бичигдсэн бөгөөд цомнолыг Цезарь Стербини бичжээ. Бүтээлийн удиртгал хэсэг Ж.Россинигийн итали характерийг тодорхойлсон хамгийн алдартай бүтээл гэгддэг. 1816 оны хоёрдугаар сард Ромын Аргентина театрт анх үзэгчдийн хүртээл болсон энэ дуурь Америк тивд тоглогдсон хамгийн анхны итали дуурь болж 1825 оны арваннэгдүгээр сарын 29-нд Нью-Йоркын Парк театрт анх тавигдаж байжээ.
Өнөөдөр энэхүү дуурийн гол дүрд Алмавива гүнд Ц.Доржсүрэн, Розина сопрано-Ө.Уянга , Фигаро (Үсчин залуу) баритон-Ц.Баттөр, Бартоло (Розины асрагч) басс-Б.Алтанхуяг, Базилио (дууны багш) басс-Ч.Чинзориг, Фиорелло(Зарц) баритон-Э.Бумхүү, Берта сопрано-С.Мөнгөнцэцэг, Офицер- Э.Бумхүү нар тоглох юм. Харин симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдах юм.
М.Дөл