
Энэ хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдын арилжааны банкинд төлөх зээл, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн/, Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.
Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал дүгнэлт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор болжээ. Сонгуулийн хуультай адил хүлээлт үүсгээд буй энэ хуулийг ойрын үед батлах боломж байгаа эсэх талаар энэ үеэр ярилцах аж.