Батлан даалтад гаргахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Батлан даалтад гаргахыг шаарджээ

“Улаанбаатар таймс” сонины ерөнхий
эрхлэгч, МСНЭ-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн До.Чулуунбаатарыг сонины
хувьчлалын асуудалтай холбогдуулан өнгөрсөн гуравдугаар сарын 24-нөөс
цагдан хорьжээ. Түүний бие муудаж эмчийн дүгнэлт гарсан ч сэтгэл санааны
дарамт учруулах, эргэлт оруулахгүй байх, батлан даалтад гарах хүсэлтэд
татгалзсан хариу өгөх зэрэг байдал үргэлжилж байгаа аж.  “Глоб
интернэшнл” ТББ-аас үүнийг хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн үйлдэл хэмээн
үзэж батлан даалтад гаргахыг шаардсан байна.  “Глоб интернэшнл” ТББ энэ
талаар Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн прокурор
Б.Бат-Орших, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин, Хүний
эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, ШШБЕГ-ын дарга Д.Батжаргал,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Д.Ганбат нарт мэдэгдэл
хүргүүлжээ.

Мөн “Глоб интернэшнл” ТББ-аас  энэ талаар өнөөдөр 11.00 цагаас “Өдрийн
сонин”-ы асуух эрхийн танхимд хэвлэлийн бага хурал хийлгэхээр болжээ.

                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж