Д.Эрдэнэбилэг ДАШТ-нд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг ДАШТ-нд өрсөлдөж байна

Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг даамын өлгий нутаг гэгддэг Голланд улсын Эммелорд хотноо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оюун ухаанаа сорьж байна. Дэлхийн шилдэг 20 даамчны халз тулаан энэ сарын 7-28-ны хооронд үргэлжлэх юм.

Тэмцээний эхний өргийн тоглолтууд бямба гаригт болж, Д.Эрдэнэбилэг Бразилийн их мастер Альян Силватай хараар тоглож хожсоноор дэлхийн аваргын гараагаа амжилттай хийлээ. Өнөөдөр хоёрдугаар өргийн тоглолтууд болох бөгөөд Д.Эрдэнэбилэг ОХУ-ын их мастер Александр Шварцманнтай цагаанаар тоглоно.

Сонирхуулахад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 12 орны шилдгийн шилдэг 20 даамчин өрсөлдөж байна. Тэдний дунд дэлхийн аварга цолтой таван тамирчнаас гадна Ази, Америк, Африк, Европ тивийн аваргууд багтаж байна. Даамчид хоорондоо тойргоор тоглож, энэ сарын 28-нд дэлхийн аварга тодрох юм.

Дэлхийн аваргад оролцож буй даамчид:

1. Моуродоулло Амриллаев /ОХУ/
2. Алишер Арыков /Узбекистан/
3. Александр Бальякин /Голланд/
4. Роел Бумстра /Голланд/
5. Эдвард Бузинский /Литва/
6 Алексей Чижов /ОХУ/
7. Алексей Домчев /Литва/
8. Дөлийн Эрдэнэбилэг /Монгол/
9. Анатолий Гантварг /Беларуссь/
10. Александр Георгиев /ОХУ/
11. Александр Гетманский /ОХУ/
12. Пим Меюрс /Голланд/
13. Александр Могилианский /АНУ/
14. Жон-Марк Ндьофан /Камерун/
15. Александр Шварцманн /ОХУ/
16. Мор Сек /Сенегал/
17. Альян Силва /Бразил/
18. Гунтис Валнерис /Латви/
19. Вадим Вирни /Герман/
20. Вьебе ван дер Вик /Голланд/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж