Н.Түвшинбаяр эхний барилдаандаа ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.08-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр эхний барилдаандаа ялагдлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо сүүлийн өдрөө үргэлжилж буй гран-при тэмцээний +100 кг-ын жинд барилдсан Монгол Улсын Хөдөмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний тойрогт Германы бөх Андреас Тоелцерт цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Харин -100 кг-д өрсөлдсөн ОУХМ Б.Тэмүүлэн эхний барилдаандаа Азербайжаны Заур Багхировыг цэвэр ялсан ч удаахь тойрогт Израйлийн бөх Арьел Зеевид цэвэр ялагдсанаар Бакугийн татамиг орхижээ.

Ийнхүү Монголын эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн жүдоч Бакугийн гран-при тэмцээнд зодоглож, 60 кг-д Ч.Болдбаатар, 48 кг-д М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ дуусгалаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж