
Филиппиний тулаанч Мэнни Пэкьяо мэргэжлийн боксын ертөнцөд ноёрхогч гэдгээ баталж, өчигдөр орой Лас Вегас хотноо “Sugar” хочит Шейн Мослиг буулган авсан байна. MGM Grand Hotel & Casino-д болсон тулаанд Филиппин боксчин 119-108; 120-108; 120-107 харьцаагаар ялалт байгуулснаар WBO холбооны дунд жингийн дэлхийн аваргын бүсээ амжилттай хамгааллаа. Тэрбээр ийнхүү найман өөр жинд 10 удаа дэлхийн аварга болсон анхны боксчин болж байна. Пэкьяо мэргэжлийн боксын рингэнд гурван удаа ялагдаж, хоёр тэнцэж, 52 тулаанд ялалт байгуулсан. Ингэхдээ 38 тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авснаас гадна 14 тулаанд дараалан ялсан юм.
С.Цэлмэг