
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутагт гар аргаар алт олборлож байсан хоёр хүн нурангид даруулж нэг нь амь насаа алдсан хэрэг энэ сарын 5-ны 17.30 цагийн үед гарчээ. Дуудлагаар тус аймгийн онцгой байдлын аврагчид аймгийн төвөөс 60 гаруй км зайд орших Ямаан ус гэх газарт очиход хувиараа алт олборлож байсан Ш, Т нар нурангид даруулсан байжээ. Аврагчид зургаан цаг ажиллаж, Улаанбаатар хотын харьяат 30 настай эрэгтэй Т-г эсэн мэнд гаргасан байна. Харин Говь-Алтай аймгийн иргэн 30 настай Ш нас барсан байсан тул огцсыг нь гаргаж, цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Нурангиас гаргасан иргэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
С.Отгон