Асгат Түргэний оргил дахь авиралт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.08-нд нийтлэгдсэн

Асгат Түргэний оргил дахь авиралт эхэллээ

Монголын уулын спортын түүхэнд үлдэх нэгэн чухал авиралт өнөөдөр эхэлж байна. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр хэсэг нөхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орчих Асгат Түргэний ууланд авиралт хийхээр хоёр хоногийн өмнө Улаанбаатараас хөдөлсөн юм. Харин 4000 гаруй метр өндөртэй, өмнө нь оргилд нь хүн хүрч байгаагүй Асгат Түргэний оргилд хийх үндсэн дайралт өнөөдөр өглөө эхэлсэн байна.
Асгат Түргэний оргилын авиралтыг Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын байгуулсан “Уулын хөтөчдийн холбоо”, экстрем аяллын “Mongolian Expeditions” болон ”Active Adventure” компаниуд хамтран зохион байгуулж байгаа юм.
Монголын экстрем спорт, уулын спортыг дэмжигч эдгээр залуус Асгат Түргэний оргилд хүрэх түүхэн авиралтаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нараар овоглодог “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-д, Монголын спортын бахархал болсон шилдэг тамирчдад зориулсныг тэмдэглэх нь зөв байх аа.
“Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын хувьд маргааш “Төрсөн өдөр” нь тохиож байгаа. Их спорт, тамирчдаа дэмжих, ирээдүй-өсвөр үеийнхэндээ үлгэр дууриал болох зорилготой “Амжилтын төлөө хамтдаа” уриаг Эверестийн баатар, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэмжин, тэр зорилгыг мөнх цаст оргилд хүргэж байгаад баярлалаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж