
Өмнө нь Америкийн гэрэл зурагчин Linda Eastman болон модель Heather Mills нартай амьдралаа холбож байсан Paul-ын хувьд энэ нь гурав дахь гэрлэлт нь байх болно. Түүний анхны эхнэр Linda 1998 онд хавдраар нас барсан бөгөөд Paul 2002 онд Heather-тэй гэрлэсэн ч зургаан жил хамт амьдраад гэр бүлээ цуцлуулсан билээ.
Харин шинэ сүйт бүсгүй Nance Shevell нь өдгөө 51 настай, Нью-Йорк хотын “бизнесвумен”. Paul-той сүй тавьсан тухай тодруулахаар Nancy-тэй холбогдсон “AP” агентлагийн сурвалжлагчийн асуултад тэрбээр “Тийм ээ, энэ үнэн. Тэгээд л тэр. Баярлалаа, амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй” гэсээр утсаа тасалжээ. Хосуудын хуримын тов одоогоор тодорхойгүй, тэд өөрсдөө ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ.